Олон нийтийн үйлчилгээний газрын баталгаагүй WiFi сүлжээнд нэвтрэхгүй байхыг зөвлөлөө
2022 оны 2 сарын 25
Иргэд олон нийтийн сүлжээний хаягаа бусдад алдах тохиолдол сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас дараах зүйлийг анхаарууллаа.
- Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WiFi сүлжээнд холбогдохгүй байх, энэ үйлдэл нь таныг WiFi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална
- Цахим орчинд хувийн мэдээлэл болон зураг нийтлэхдээ анхаарч байх
- Танихгүй хүнээс ирсэн цахим шуудангийн хавсралт файл болон холбоос хаяг руу орохгүй байх нь чухал
- Нууц үгийг том, жижиг үсэг, тоо тэмдэгт оролцуулан хийж олон хаягт давтан ашиглахгүй байнга шинэчлэл хийж байх хэрэгтэй гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
634836
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс