Б.Байгалмаа: Мэргэжлийн чадварлаг баг хамт олноос бүрдсэн 210 ажилтан хоногийн 24 цагт тасралтгүй хэрэглэгч олондоо үйлчилж байна
“Манай байгууллага 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 123 ажилтантай анх үүсгэн байгуулагдсан. Өдгөө мэргэжлийн чадварлаг баг хамт олноос бүрдсэн 210 ажилтан хоногийн 24 цагт тасралтгүй хэрэглэгч олондоо үйлчилж байна. Манай байгууллагын удирдлагуудын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ажилтнуудынхаа илүү цагийн хязгаарыг тооцон үзэж, ажиллах хүчний судалгааг хийж, ээлжийн инженер, засварчин, цахилгаанчины орон тоог 39 ажилтнаар нэмэгдүүлсэн.
Ингэснээр ажлын ачааллыг бууруулж ажилтнуудынхаа зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Бид шинэ залуу боловсон хүчнийг сургах ажлын номер нэгдүгээрт эрэмбэлж энэ жилийн нэгдүгээр улиралд багтаан чадварлаг инженерүүдийнхээ туршлагад тулгуурлан онол, практик хосолсон сургалтыг хийхээр бэлтгэл ажлаа базаагаад байна. Түүнчлэн бид байгууллагынхаа үйл ажиллагааг хэвийн явуулах хүрээнд энэ жилийн ажилтнуудыг мэргэшүүлэх ХАБЭА, гэмтэл доголдлын үед авах арга хэмжээ зэрэг уламжлалт сургалтуудыг төлөвлөгөөндөө тусган буй юм. Үүнээс гадна өдөр бүр дулаан горим тохируулгын, ус хангамжийн, цахилгааны, ашиглалтын инженерүүдийнхээ тусламжтайгаар машинист бүрийн ажлын байранд хэсэгчилсэн, практикт суурилсан сургалтуудыг зохион байгуулахын зэрэгцээ тогтмол хэвийн горимоор ажиллаж буй эсэхэд хяналт тавьж заавар зөвлөгөө өгч ажилладаг.
Түүнчлэн мэргэжилтэй ажилтныг удирдан чиглүүлэгч инженер техникийн ажилтнуудыг “Удирдах ажилтны манлайлал, харилцаа, хандлага”, “Барилгын норм дүрэм, холбогдох хууль эрх зүйн актуудын талаарх цогц мэдлэг олгох” сургалтад хамруулахаар төлөвлөөд байна.