ТАНИЛЦ: “Капитал” банкны улсад буцаагдсан хөрөнгийн жагсаалт

2022 оны 2 сарын 24

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Эрдэнэ, Б.Ундармаа, А.Ариунболд нарт холбогдох нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банканд байршуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах үл хөдлөх хөрөнгүүдийг “Капитал банк” ХХК-д мөнгөн хөрөнгөө хадгалуулж байсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр барьж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон. Үүнд:

  1. 2,220 ам метр талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын амны 1, 1-1, 1-2, 1-3, 1-4, 1-5, 1-6, 1-7, 1-8, 1-9, 1-10 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
  2. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Залаатын амны 1 дүгээр гудамжны 1/1, 1/2, 1/3,1/4, 1/5, 1/6, 1/7, 1/8, 1/9, 1/10, 1/11, 1/12, 1/13 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
  3. 21,250 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
  4. 5,733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11б тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
  5. 5,733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн 11в тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
  6. 8,886 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороон дахь “Централ парк таур” үл хөдлөх эд хөрөнгө;
  7. 5,781 ам метр талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай Төмөрчний гудамж дахь 9/5 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
  8. Зайсангийн аманд баригдаж буй “Зайсан хилл каунти” орон сууцны зориулалттай 13 блок хороолол буюу нэр бүхий гурван компанийн 61 үл хөдлөх хөрөнгө.

Авлигатай тэмцэх газар дээрх объектууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт шалгуулахаар шилжүүлсэн юм.

Засгийн газраас танилцуулсан дүнгээр “Капитал” банкны битүүмжлэн тогтоогдсон хөрөнгийн нийт үнэлгээ 118 тэрбум төгрөг болоод байна. Уг мөнгийг Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэн өгөх ажлыг Засгийн газар ойрын хугацаанд хийж дуусгах юм байна гэж Авлигатай Тэмцэх газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
634813
1 эможи

keyboard_arrow_up