ШҮҮХ: Х.Бат-Эрдэнэ, Н.Мөнхбат нарыг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй“ хэмээн ХОРИХ ШИЙДВЭР гаргав
“Алтай констракшн” ХХК-ийн захирал Х. Бат-Эрдэнийг цагдан хорилоо
Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны зээлдэгч, яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/, 18.6 дугаар зүйлийн /мөнгө угаах/ 2.2 дахь хэсэгт /байнга, тогтвортой үйлдэж/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр нэг сарын хугацаатай цагдан хорилоо.
Хөгжлийн банкны захирал асан, Н.Мөнхбатыг нэг сар цагдан хорилоо
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Мөнхбатад “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэв. Улмаар яллагдагч Н.Мөнхбатыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ийн цагдан хорив.