АТҮТ-ийн албан тушаалтнууд шалгалтаар явахдаа ХАХУУЛЬ авсан гэв үү

2022 оны 2 сарын 24

Arslan.mn

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн дөрвөн албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт хууль сахиулах байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан билээ. Тодруулбал, тус төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, мэргэжилтэн Онон, Мэндбаяр, Анхтүвшин нарыг эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм. Тэднийг олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл гаргаж, бусдаас хахууль авсан гэж буруутгаж буй. Уг дөрвөн хүнийг албадан саатуулах 48 цагийн хугацаа дуусаад өдгөө батлан даалтад гаргаж, мөрдөн шалгах ажиллагаагаа АТГ-ынхан үргэлжлүүлж буй гэнэ. Ингэхдээ К.Айдосыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх санал прокурор, шүүхэд гаргахаар
болсныг эх сурвалжууд хэллээ. Цаашлаад яллагдагчаар тооцон цагдан хорих санал ч хүргүүлж болзошгүй гэх мэдээлэл байна.

Тэд Өмнөговь аймаг руу шалгалтаар явахдаа улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан хэрэгт холбогдсон бөгөөд дээрх дөрвөн хүний нэг нь хэргээ хүлээсэн аж. Харин бусад гурав нь хахууль аваагүй хэмээн мэдүүлж буй гэнэ.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
634790
5 эможи

зочин
2022-02-26 16:36
Наад Айдос бүтэхгүй залуу.Хөянхярваагийн туслах байсан
Zochin
2022-02-25 21:38
Zunduu Hahuul avsan. Huneen baigaad udaj ba naad humuus chin boomtoor duuren ah duu nar ni hyatad kompanid ba.
Зочин
2022-02-24 20:22
Муу новшнууд тэгээд зүгээр явах уу. Ээлжит
keyboard_arrow_up