Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат шүүгчээс ГУРВАН УДАА ТАТГАЛЗЖЭЭ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Үүний дагуу уг саналыг хянан хэлэлцэх явцад яллагдагч Н.Мөнхбатын өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул шүүх хурлыг хойшлуулж, дараагийн хуралдааныг хоёрдугаар сарын 21-ний өдөр дахин явуулахад яллагдагчийн өмгөөлөгч шүүгч болон прокуророос татгалзах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг дахин хойшлуулаад байсан.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр энэ сарын 22-ны өдөр шүүх хуралдааны үер яллагдагчийн өмгөөлөгч гурав дахь удаагаа буюу дахин шүүгчээс татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нь 2012-2016 онд буюу тухайн банк хамгийн их мөнгөтэй үед ажилласан захирал. Чингис, Самурай бондыг босгож, дийлэнхийг нь Хөгжлийн банк захиран зарцуулсан үе юм. Түүнийг захирлаар ажиллаж байхдаа олгосон зээлүүдтэй нь холбож дахин шалгаж эхэлсэн. Өмнө нь уг асуудлаар цагдан хоригдсон ч шүүхээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хаасан байв. Гэсэн ч дахин хэрэг үүсгэсэн шалгаж буй энэ юм.