Ар Үр: Захиалагч нарынхаа барааг дахин захиалах гээд явж байна

2022 оны 2 сарын 22

Arslan.mn

Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт Замын-Үүдээс бараа ачсан том тэрэг шатаж их хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл гарсан.

Тодруулбал, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн хэргийн газарт ажиллаж галыг бүрэн унтрааж шинжээчдийн баг ажилласан юм. Харин өнөөдрийн байдлаар /2022.02.21/ -ний өдөр тус хэргийн эцсийн дүгнэлт гараагүй. Өөрөөр хэлбэл галын дүгнэлт гараагүй байгаа юм.

Энэ талаар АР, ҮР онлайн дэлгүүрийн “Х”- ээс товчхон тодрууллаа.

-Танай дэлгүүрийн талаарх үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд их гарч байна. Энэ талаар та ярихгүй юу?

-Харин тиймээ. Манай дэлгүүрийн талаар андуу, ташаа мэдээллүүд маш их гарч байна. Зөвхөн АР ҮР дэлгүүрийн 1 тэрбум бараа шатсан гэж яриад байгаа юм. Үүнээс үүдэж манай дэлгүүрийн захиалагч нарын санаа нь зовж бидэнтэй холбогдоод байна. Бид ямартай ч уг асуудлыг шийдэгдтэл тэвчээртэй хүлээнэ.

-Мэдээж захиалагч нар хохирч байна. Ямар арга хэмжээ авна гэж бодож байна?

-Хамгийн гол нь бидэнд итгэдэг үйлчлүүлэгч нарыгаа бид хохироож болохгүй. Хэрэглэгчдээ бид нэгт тавина. Тиймээс уг асуудал шийдэгдтэл бид бас зүгээр хүлээгээд сууж болохгүй. Тиймээс би өнөөдөр хэрэглэгчдийнхээ захиалсан барааг дахин захиалж хохиролгүй болохоор яг одоо банк руу явж байна. Одоо шууд захиалах бэлэн мөнгө байхгүй ч бид банкнаас зээл хүсэж зээл гарангуут хэрэглэгчдийнхээ барааг шууд захиалах бодолтой явна. Ямартай ч бид захиалагчдынхаа барааг захиална. Бусад нь дараагийн асуудал гэж бодож явна.

Тухайн машинд хэчнээн хүний бараа байсан бэ? Таны бараа бага ч гэсэн гарч ирээгүй юу? Тухайн машинд 7 хүний бараа байсан. Манай дэлгүүр гэхэд 211 хайрцаг барааны 10 ширхэгийг нь авч чадсан. Тэгэхээр зөвхөн тэр машнд байсан АР, ҮР онлайн дэлгүүрийн барааны 90 хувь нь шатаж 10 хувь нь үлдсэн гэж хэлж болно. Үлдсэн бараанууд ардаас нь ирэх юм.

-Зарим эх сурвалжийн хэлж буйгаар машиныг санаатай галдан шатаасан гэх мэдээлэл байна. Энэ талаар? -Тиймээ бид ч бас тэгэж бодож байгаа. Гэхдээ галын дүгнэлт гараагүй байна. Хуулийн байгууллага шалгаж гадны нөлөөтэй байсан уу, эсвэл жолоочийн хариуцлагагүй байдлаас болж гал гарсан уу? гэдгийг эцэслэн тогтоох юм байна. Тэр хүртэл бид хүлээнэ. Гэхдээ удаан хүлээж болохгүй болчоод хаана, хаанаа л хэцүүхэн байдалтай байна. Хохирсон 7 хүн маань нэгдэж хуулийн фермтэй болж байгаа. Цаашлаад асуудлууд даамжраад эхэлбэл бид өмгөөлөгчтэй болох нь зөв юм байна гээд

-Та бүгдийн энэ золгүй зүйлээс болж Монголчууд тус дэм болох юм сан гэж их л сэтгэгдлүүд яваад байна. Та олж харав уу?

-Харсан. Хүмүүс холбогдоод тус дэм болъё. Хандивын ая зохион байгуулъя гэж их санаа зовж ярьж байна. Гэхдээ АР ҮР онлайн дэлгүүрийнхэн бол үүнийг огт хүсэхгүй байгаа гэдгээ энэ завшааныг ашиглаад хэлмээр байна. Гэхдээ биднийг гэж байгаа Монголын ард түмэн маань их сайхан хүмүүс юм. Гэхдээ хуулийн байгууллага шалгаж гаднын нөлөөтэй байсан уу, эсвэл жолоочийн хариуцлагагүй байдлаас болж гал гарсан уу гэдгийг эцэслэн тогтоох юм байна.

-Хохирлын хэмжээг тодорхойлбол? Хохирлын хэмжээг яг тодорхойлох боломжгүй. "Ар,үр" онлайн дэлгүүрийн түрүүлж ирсэн бараа шүү дээ. Ямар бараа наашаа ирсэн ямар бараа нь үлдсэн гээд үнэхээр толгой эргэм асуудлуудтай тулгарч байна. Яагаад ч тодорхойлох боломжгүй байгаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634738
0 эможи

keyboard_arrow_up