СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын койны хэтэвчинд нэвтэрч, шилжүүлэн авч байна

2022 оны 2 сарын 22

Arslan.mn

Фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа идэвхжиж байгаа талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мэдээллээ. 

Иймд иргэд цахим орчинд аливаа вэб холбоос руу орохгүй байх, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдож байвал дамжуулж өгөхгүй байх шаардлагатай.

Түүнчлэн иргэдийн крипто валютын хэтэвчинд хууль бус аргаар нэвтэрч крипто валютыг шилжүүлэн авах тохиолдлууд нэмэгдэж байна. Иймд крипто валют сонирхогч иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, өөрсдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусад этгээдэд хувь өгөх хэлбэрээр хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулдаг тул хүүхэд, залуучууд та бүхэн хэн нэгний санал болгосноор банкны дансаа ашиглуулах, бэлэн мөнгө болгон гаргаж өгөх зэрэг үйлдэлд анхаарал сэрэмжтэй хандана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634736
0 эможи

keyboard_arrow_up