Э.Ганцэцэг: Өнгөрсөн онд авлига, албан тушаалын ГЭМТ ХЭРЭГ ӨССӨН

2022 оны 2 сарын 22

Arslan.mn

Өнөөдөр Монгол Улсын шүүхийн 2021 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.

Энэ үеэр Эрүү болон зөрчлийн хэрэг, эвлэрүүлэн зуучлалын дүн мэдээг Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг танилцууллаа. 

Тэрээр “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ тайлант хугацаанд 12068 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1402 хэргээр буюу 10.4 хувиар буурсан дүнтэй гарсан бол давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхүүд 2105 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 597 хэргээр буюу 22.1 хувиар буурчээ.

Хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн танхим тайлант хугацаанд 322 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 363 хэргээр буюу 53 хувиар буурсан дүнтэй гарсан байгаа юм.

Анхан шатны шүүхүүдийн хянан шийдвэрлэсэн хэргийн 17.4 хувь нь давж заалдах шатны шүүхээр, давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн 15.3 хувь хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэгдсэн байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн ихэнх төрлийн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан бол хүчиндэх болон залилах гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг өссөн дүнтэй гарчээ.

Тодруулбал, хүчиндэх гэмт хэргийн тухайд өнгөрсөн оны мөн үед 307 хэргийг хянан шийдвэрлэж байсан бол өнгөрсөн оны тайлант хугацаанд 346 хэрэг хянан шийдвэрлэж 39 хэргээр буюу 12.7 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Харин залилах гэмт хэрэг 736 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 22 хэргээр буюу 3.1 хувиар өссөн дүнтэй гарсан. Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиглах 147 хэрэг хянан шийдвэрлэснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 34 хэргээр буюу 18.8 хувиар буурсан дүнтэй байна.

Авлигын гэмт хэрэг бүхэлдээ өссөн дүнтэй гарсан.

Тайлант хугацаанд нийт 235 хэргийг хүлээн авснаас 33 хэргийг прокурорт буцааж дөрвөн хэргийг түдгэлзүүлж, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлж 155 хэргийг хянан шийдвэрлэж, 42 хэргийн үлдэгдэлтэй байна.

Энэ бүлэгт хамаарах 235 хэргийн

  • 14.2 хувь нь прокурорт буцаж,
  • 1.8 хувийг түдгэлзүүлж,
  • 0.4 хувь нь харьяаллын дагуу шилжиж 65.9 хувь нь шийдвэрлэгдэж, 15.9 хувь нь тайлангийн эцсийн үлдэгдэл гэсэн дүгнэлттэй гарсан байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн 12068 хэргийн 1.3 хувьд  нь авилгын хэргийг хянан шийдвэрлэжээ.  Хянан шийдвэрлэсэн авлигын гэмт хэргийн 49 хувь нь буюу хоёр хэрэг тутмын нэг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг байжээ.

Нийт ял шийтгүүлсэн 11263 хүнээс 26.6 хувь нь өмнө ял шийтгүүлж байжээ. Гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 10.5 хувь эмэгтэй хүн байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634735
0 эможи

keyboard_arrow_up