Суудлын автомашинтай зорчиж яваад төөрсөн иргэдийг ЭСЭН МЭНД олжээ
2022 оны 2 сарын 22
Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн “Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ суудлын автомашинтай зорчиж явсан иргэд 02.20-ны өдрийн 23:00 цагт ар гэрийнхэндээ төөрсөн тухайгаа утсаар хэлээд сураггүй болсон дуудлагыг 02.21-ний өдрийн 10:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Булган сумын харьяат иргэн У /37 настай, эрэгтэй/, Б /31 настай, эмэгтэй/, С /30 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багийн “Бумбат” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км/-ээс эсэн мэнд олсон.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
634715
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс