Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх Ч.Мөнхбаярт 8-15 жилийн ял төлөвлөнө

2022 оны 2 сарын 22

Arslan.mn

Өнгөрсөн баасан гарагт ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн талаар мэдээлэл хийсэн.

Энэ талаар ТЕГ-ын хэвлэлийн ажилтан П.Өгөөмөр "Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, үүрэг даалгаврыг нь биелүүлж, мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан нь илэрсэн. Өчигдөр үйлдэл дээр нь баривчилсан. Нэгжлэгээр валют, баримт сэлт илэрснийг эд мөрийн баримтаар хурааж аваад байна" гэсэн юм.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн талаар зарим хэвлэлээр мэдээлсэн ч  эл хэрэг ТЕГ-аас прокурорт шилжиж ирээгүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Эрүүгийн хуульд зааснаар түүнд дараах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэх учиртай.

  • Эрүүгийн хуулийн 19.4 Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
  • 1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
634714
1 эможи

Зочин
2022-02-22 22:34
Яллаад үз л дээ.
Зочин
2022-02-22 16:20
Байн байн жагсаал цуглаан хийж, ард иргэдийг төр засагийн эсрэг турхирч байдаг өөрсдийгөө тэмцэгч гэж нэрлэдэг этгээдүүд хаанаас санхүүжиж байгааг шалгах хэрэгтэй тэд тэр их мөнгийг өөрсдөөсөө гаргаагүй нь лав , их л мөнгөжүү байгаа нь анхаарал татаж байна бас гадаадын байгууллагад элссэн эх орноосоо урвагч байхыг үгүйсгэхгүй
keyboard_arrow_up