Цагдаагийн байгууллагаас амралтын өдрүүдэд 10 гаруй хулгайлах гэмт хэргийг ШУУРХАЙ илрүүлжээ
2022 оны 2 сарын 21
Энэ оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22:33 цагт Сүхбаатар дүүргийн 19-р хороо "Хандгайтын богинод байрлах зуслангийн байшинд хулгайч орсон юм шиг байна, дохиолол ажиллаа" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлснийг алба хаагчид шуурхай шалган 54 настай, эрэгтэй “Э” гэгч нь хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүллээ.
Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцныхаа:
- Хаалга, цонхны бэхэлгээг сайжруулах,
- Үнэтэй эд зүйлийг далд газарт хадгалах,
- Дохиолол, хамгаалалт, хяналтын камер суурилуулах,
- Харуул, хамгаалалттай байлгах,
- Эзгүй орхисон үед хөрш айлдаа мэдэгдэх цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн 3, Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн 2, Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн 2, Баянгол дүүрэгт үйлдэгдсэн 3, Хөвсгөл аймагт үйлдэгдсэн 1 хулгайлах хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
634697
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс