ЭЕРЭГ МЭДЭЭ: Дотоодын цэргийнхэн 100 жилийн ойгоо угтан “Эх дэлхийгээ хайрлая“ уриан доор хөшөө дурсгалыг цэвэрлэж эхэллээ
2022 оны 2 сарын 21
Дотоодын цэргийнхэн түүхт 100 жилийн ойгоо угтаж нийгэмд тустай олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаа "Эх дэлхийгээ хайрлая" уриан доор төв, орон нутагт байрлах овоо, хөшөө, байгалийн дурсгалт газруудын ойр орчимд цэвэрлэгээ хийсэн байна.
Тухайлбал Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлах Цагдаа толгой, Тоорил хааны туурь, Ховд аймгийн Модон овоо, Дархан-Уул аймгийн Бурхантай толгой, Орхон аймгийн Найрамдал өндөрлөг, Говь-Алтай аймгийн Цахиур төмөрийн хөшөө зэргийг цэвэрлээд байгаа юм.
Иймээс та бүхнийг хогоо ил задгай хаяхгүй байж, хөшөө дурсгалын газраа хайрлаж хамгаалхыг уриалж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
634693
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс