НДЕГ: Тэтгэврийн байцаагчдад зориулсан сургалт зохион байгуулагдаж байна

2022 оны 2 сарын 21

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газраас аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр хариуцсан болон сумын байцаагчдад зориулсан нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ыг танилцуулах сургалтыг өнөөдөр /2022 оны 2 дугаар сарын 19-ны өдөр/ зохион байгуулж байна.

Сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дэд дарга Г.Саран нээж, Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, тус газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж, мэргэжилтэн М.Бямбадулам нар дээрх сэдвийн хүрээнд сургалтад оролцогчдод мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.

Сургалтад нийт 500 гаруй байцаагч буюу дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид танхимаар, аймаг, сумын байцаагчид цахим хэлбэрээр хамрагдаж байна. Цаашид нийгмийн даатгалын байцаагчдын мэдлэгийг бататгах, хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаарх сургалтыг үе шаттай зохион байгуулах юм.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634675
2 эможи

Зочин
2022-06-29 19:35
medeell awya oroogvi bna
keyboard_arrow_up