Н.Мөнхбат: Тайлбар хэлмээргүй байна, гарч ирээд яръя
2022 оны 2 сарын 18
Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон зарим захирлуудыг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн талаар бид өмнө мэдээлсэн.
Яг одоо тус шүүхэд дээрх хүмүүс нэг нэгээрээ ирж, шүүх хуралд орж байна.
Дөнгөж сая Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг нэг сар хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргалаа.
Тэгвэл түүний дараа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат шүүхийн байр руу орлоо.
Н.Мөнхбат "Би шүүх хуралд дуудагдаад ирж байна. Цаг нь болчихсон учраас дотогшоо орчихъё. Тайлбар хэлмээргүй байна, гарч ирээд яръя" хэмээгээд орлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
634647
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс