ОСНААУГ: ХАБЭА-н мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулав
"Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар"-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс нийт Түгээх, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй (ХАБЭА) мэргэжилтнүүдэд, “ ISO 45001:2018 стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, ХАБЭА-н тухай хууль, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандарт" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус газрын бүтэц орон тоо Нийслэлийн засаг даргын А/1056 дугаар захирамжийн дагуу шинэчлэн зохион байгуулагдаад буй юм. Иймд ХАБЭА”н хэлтсээс Түгээх болон Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн нийт ХАБЭА-н мэргэжилтнүүдийг чадавхжуулах, аюулгүй ажиллагааны стандарт норм, дүрэм журмыг баримтлан ажиллах нөхцөлийг бүрдүүлэн энэхүү сургалтыг зохион байгууллаа.