ФОТО: ХБ-ны захирал асан Б.Батбаярыг “гэрч хохирогчид нөлөөлж болзошгүй“ хэмээн ЦАГДАН ХОРИХ-оор болжээ
Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Түүнийг гэрч нарт нөлөөлж, гэрчээр зориуд худал мэдээлэл өгүүлж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьсон байна.
Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг "Хүнийг хуульд заасан үндэслэлээр хорих ёстой. Гэрчид нөлөөлсөн гэх ямар ч баримтгүйгээр хорьж байна. Төрийн байгууллага гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж хүнийг гүтгэж болохгүй. Үндэслэлээ нотлох баримтаар нотолж байж хүнийг хорих ёстой." гэв.
Б.Батбаярыг 2016 онд нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилж байсан юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|