МҮЭХ: Шатахуун, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тул бүх төрлийн зээлийн хүүг бууруулахыг шаардаж байна

2022 оны 2 сарын 18

Arslan.mn

МҮЭХ-ны Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Энэ талаар мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар "Хөгжлийн банкаар хязгаарлагдахгүй маш олон зээлийн асуудал бий. Элэг жирийн аж ахуйн нэгжүүд өндөр хүүтэй зээл авдаг. Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, ажлын байр бий болгодоггүй том компани, эрх мэдэлтнүүд хамгийн бага хүүтэй зээлийг авч, мөнгө хүүлж байна. Үүнийг дамжсан маш олон авилга, хээл хахуулийн асуудал байгаа.

МҮЭХ иргэдийн цалин, хэрэглээний зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаах, дээд тал нь 10 хувь болгохыг шаардаж байна. Иргэд яагаад ББСБ-аас эсвэл өдрийн зээл гэх өндөр хүүтэй зээл аваад байна вэ. Бага хүүтэй банкны зээл нь олдохгүй байна шүү дээ. Цалин зээл авч байна гэдэг ч цалин амьдралд хүрэлцэхгүй байна гэсэн л үг.

Цалингийн зээлийг иргэдийн данснаас шууд татаад авчихдаг. Тийм учраас эргэн төлөлт өндөр хувьтай байгаа. Зээлээ төлөөгүй тохиолдолд шүүхээр асуудлаа шийдүүлэхээр таван жил болсон удаа байхгүй. Даруй шийддэг. Гэтэл зарим нь тэрбум, тэрбумаар нь зээл авчхаад эргэн төлөөгүй. Тэгээд хууль, хяналтын байгууллага нь шалгаж тогтоодоггүй шударга бус зүйл байж болохгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
634637
45 эможи

Зочин
2022-02-21 16:40
Сар бүр төлж бга зээлийнхээ ибаримтцг авч буцаан олголтоо авмаар бна. Банкны орлого тодорхой бхд яагаад баримт өгдөггүй юм. Бас хадгаламжийн хүүш буулгачихаад зээлийн хүүг яагаад буулгахгүй бга юм. Банк бол зүгээр л мөнгө хүүлэлт хийж бна. Ямөр ч ёсзүйгүй, ичих нүүргүй, хүн чанаргүйгээр...
Z
2022-02-20 23:33
Bank zeel ogohdoo ondor huu awch bj belen mongo gargasnii shimtgel gj bas awha bolimoor ym shulj duusahgui yma
Зочин
2022-02-19 12:33
Хаана байна тэр олон сайхан амлалт бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлт ... хотын уугуул иргэд хот дотроо сэтгэл тайван багтаж амьдарч чадахаа болилоо....
Зочин
2022-02-19 12:31
3хан сая иргэнтэй есөн эрдэнийн баялаг ихтэй орны иргэд бид Төрийн толгой дээрээ юу гээч албингууд залчихаад ийм богино хугацаанд хүсээгүй өр төлөөс хүчээр тэвэрч сууна вэ? !!!!!
Зочин
2022-02-19 12:27
Гол нь олдож байгаа зээл нь барьцаагүй хүү өндөртэй ...авахаас өөр яах юм нөгөөгөө өгөхийн тулд... энэ дундуур нь бас хүний амьдралд юу эс тохиох билээ өвдөнө зовно эмнэлэгээр явсан бас л мөнгө.... юун хоол унд амжиргаагаа залгуулах.... ажилгүй ажил олдоогүй иргэд бид ингэж л 2 гаран жилийг өр тэвэрч өнгөрөөлөө
Зочин
2022-02-19 12:23
Корона гараад автоматаар ажилгүй болоод байгаа өр зээлээ төлж бна гээд дахин дахин зээл нэмсээр өрөөс өр рүү шилжсээр анх байсан 5саяын өр 4 дахин нэмэгдсээн.... Өрийн дарамтанд л бна
Дэмэд-Омор Лхахүү
2022-02-19 09:41
Би еөрдөө 3сая төгргний бизнесийн зээлтэй төрөөс нэг удаа тэглээд өгөөч ажил хийхгүй болхор хэцүү байнаа
Дэмэд-Осор Лхамхүү
2022-02-19 09:34
Би бизнсий зээлтэй тул төрөөс нэг удаа тэглэж өгнүү
Зочин
2022-02-18 19:27
Эрдэнэбат гэдэг хүнийг эрдэнэбаатар гэж буруу бичжнэ
keyboard_arrow_up