СТАТИСТИК: Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өсчээ

2022 оны 2 сарын 18

Arslan.mn

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны нэгдүгээр сард 3,996 болж, өмнөх оны мөн үеэс 2,207 (2.2 дахин)- гоор, харин өмнөх сараас 1,247 (45.4%)-гоор өсжээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1,436 (2.7 дахин),
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 536 (2 дахин),
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 90 (2.7 дахин)-ээр өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 236 хэргийн 18 (7.6%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)-ээр зүйлчлэгджээ. 

Өнгөрсөн нэгдүгээр сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас дүгээр сард 918 зөрчил бүртгэгдсэний 464 (50.5%) зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. 

Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 267 (41.0%)-гоор, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 128 (38.1%)- аар тус тус өсжээ.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634625
0 эможи

keyboard_arrow_up