Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 585 хүн нас баржээ

2022 оны 2 сарын 17

Өнгөрсөн оны эхний 11 сард 23348 гэмт хэрэг гарч өмнөх оны мөн үеэс 842-оор нэмэгджээ. Гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 721, залилах гэмт хэрэг 2103, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 256-гаар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас 22919 хүн хохирч, 7561 хүн гэмтэж, 585 хүн таалал төгсжээ. Харин нийт яллагдагчдын тоо 16812 болж, өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өссөн байна. Яллагдагчийн 857 нь 18 хүртэлх насны хүүхэд, 2760 нь эмэгтэйчүүд байгаа юм. 

Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэргийг бүсээр ангилан авч үзвэл баруун бүсд 1371, хангайн бүс 2736, төвийн бүс  2947, зүүн бүс 1358, Улаанбаатар хотод 14920 гэмт хэрэг гарчээ. Мөн улсын хэмжээнд 61.2 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 13.6 мянган хүн баривчлагдсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 26 мянга, баривчлагдсан хүн хоёр мянгаар буурсан үзүүлэлттэй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634611
0 эможи

keyboard_arrow_up