А.Ууганбаяр: “Гантиг вилла” төслийг 100 хувь худалдан авсан. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай холбоо байхгүй

2022 оны 2 сарын 17

Arslan.mn

“Эй Би Трейд” Группийн захирал А.Ууганбаяр:

-Зайсан дахь “Гантиг вилла”-г 2012 онд “Бишрэлт пропертийз” компани эхлүүлсэн. 2016 онд хотхоны гадна фасад, доторх сангийн ажлуудыг хийсэн юм билээ. Тухайн үед УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай холбоотой байсан. Харин бид 2019 онд Бишрэлт группээс “Монгол мах экспо” компани болон “Бишрэлт пропертийз” компанийн “Гантиг вилла” төслийг 100 хувь худалдан авсан юм. Үүнээс хойш эдгээр төсөл Бишрэлт групптэй ямар ч холбоогүй болсон.

-Хөгжлийн банк яагаад барилгын төсөлд зээл олгосон юм бол?
-2017 оны арван хоёрдугаар сард “Монгол мах экспо” компани Хөгжлийн банкнаас зээл авсан юм билээ. Энэ компани нөөцийн мах бэлтгэх, БНХАУ руу мах экспортлох үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэр одоо ч хэвийн ажиллаж байна. Гэхдээ сүүлийн хоёр жилд хил хаасан тул дотоодод мах нийлүүлж байна. Хил нээхэд бид махны экспортоо сэргээнэ. Энэ төсөл зээлээ үргэлжлүүлэн төлөх боломжтой. Анх энэ үйлдвэрт зөвхөн мал нядалдаг байв. Бид цаашид хиам гэх мэт мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. БНХАУ-д мах экспортлоход өндөр шаардлага тавьдаг. дээгүүр нь шувуу нисэхгүй, доогуур нь хулгана гүйхгүй байх газарт үйлдвэр барих ёстой. Үйлдвэр барих ажил 1.7 жил үргэлжилсэн. 2017 онд “Монгол мах экспо” зээл авахдаа “Гранд вилла”  хотхоныг нэмж барьцаалсан юм. Учир нь СХД дэх махны үйлдвэр (1140 мтер кв талбайтай), газар, тоног төхөөрөмжөө барьцаанд тавсан ч хүрэлцэхгүй гэсэн юм билээ.
    
-Зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үнэн үү?
-Тийм зүйл байхгүй.

“Гранд вилл” хотхоны байрны үнэ нэг метр кв нь 6 сая төгрөгийн үнэтэй. Энэ хотхон удахгүй ашиглалтад орно. Хөгжлийн банкны өөрсдийнх нь санал болгосон компани барьцаа хөрөнгийн үнэлгээг хийдэг. Үнэлгээний компани “Гантиг вилла” хотхоныг 91 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Иймд барьцаа хөрөнгийн үнэлгээ зээлийг эргүүлэн төлөхөд хангалттай. Хотхоны таван блок барьцаанд багтаагүй. Байдал ийм байхад АТГ-аас мэдээлэл цацсанд эмзэг хандаж байна. Би 2019 оноос хойш Хөгжлийн банкны гурван захиралтай ажиллаж байна. Бидний зээл одоо шүүхийн шатанд байна. Хөгжлийн банкны хуулийн зөвлөх, ажилтнууд ойр ойрхон солигддог нь хэцүү байдаг. Мөн цар тахал бидний ажилд нөлөөллөө. Бид зээлээ эргүүлэн төлнө. Би анх цонх хаалга хийж, ажлаа эхэлсэн. 22 жил барилгын салбарт ажиллаж байна. Зээл авсан ААН-үүд бүгд л бизнес хийж, ажлын байр бий болгож байна. бидний урмыг битгий хугалаач ээ. Төрийн байгууллагууд биднийг дээрэлхэн, мэдэгдэл хий нь буруу. Манай компани УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай ямар ч холбоогүй, биднийг холбох шаардлагагүй.

Хэт улс төржиж, нэгнээ харлуулмааргүй байна. Зээл авсан компаниуд бүгд луйварчид биш гэв.            

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
634606
5 эможи

zochin
2022-02-17 16:29
hezee heden terbumaar hudaldaj avsan barimtaa l uzuulchih l dee tegeed l ok shde
Зочин
2022-02-17 14:20
Yaasan zewwuun hulgaichi n ar ve ed er n
keyboard_arrow_up