Хилээр хоногт 40-50 чингэлэг орж ирж байгааг нэмэх боломжтой
2022 оны 2 сарын 17
Замын-Үүд дэх Гаалийн газар нэгдүгээр сарын 11-нээс хойш сарын хугацаанд 1693 чингэлэгт гаалийн хяналт, бүрдүүлэлт хийжээ.
Бүс нутгийн Ложистикийн төв гаалийн хяналтын талбайд өглөөний 7.30-00.00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулж байна. Гаалийн шинэчлэлийн хүрээнд иргэн аж ахуйн нэгжид түргэн шуурхай үйлчлэхээр www.gaali.mn цахим портал систем нэвтрүүлэн, цахимаар мэдүүлж эхлээд байгаа.
"Чингэлэг тээврийн үйл ажиллагаа"-аар хяналт, бүрдүүлэлтэд хоногт 40-50 чингэлэг орж ирж байгааг цаашид нэмэх боломжтой аж.
Хилээр орж ирэх чингэлгийн мэдээлэл урьд өдөр нь БНХАУ-ын Гаалийн байгууллагаас ирснээр иргэд аж ахуйн нэгжид утсаар мэдээлж байгааг Замйн-Үүд дэх Гаалийн газраас мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
634596
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс