Н.Ганбаяр: Олон нийтийн сүлжээнд хандив тусламж гуйсан нийтлэлийг САЙН НЯГТЛАХЫГ анхааруулж байна

2022 оны 2 сарын 17

Arslan.mn

Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж иргэдийг залилсан этгээдийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ.

Энэ талаар БГД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр “Сэлэнгэ аймгийн харьяат, тодорхой эрхэлсэн ажилгүй, 22 настай эмэгтэй 2020 оны 3-6 дугаар сарын хугацаанд бага насны амьсгалын аппараттай, хүнд өвчтэй хүүхдийн зургийг хууль бусаар ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулан бусдыг төөрөгдөлд оруулан хандив нэрийдлээр 300 гаруй хүнээс өөрийн дансаар мөнгө авч, бусдыг залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн  мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд  олон нийтийн сүлжээнд хандив тусламж гуйсан нийтлэлийг сайн нягтлан шалгаж,  боломжтой бол өөрийн биеэр очих хандив туламжаа үзүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634584
3 эможи

keyboard_arrow_up