Барилга байгууламжийн норм, нормативын сангийн удирдах зөвлөл хуралдлаа

2022 оны 2 сарын 16

Arslan.mn

2022.02.15-ний өдөр Барилга байгууламжийн норм, нормативын сангийн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг цахимаар зохион байгууллаа. Хурлыг яамны Төрийн нарийн бичгийн дарга, норм нормативын сангийн удирдах зөвлөлийн дарга С.Магнайсүрэн удирдаж, хурлаар тус сангийн 2021 оны төлөвлөгөөний биелэлт, сангийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.

Барилга байгууламжийн норм, нормативын сангийн удирдах зөвлөлийн хурлаас норм, нормативын баримт бичгийн боловсруулалтыг сайжруулах, үнэлгээг шинэчлэх, мэргэшсэн боловсон хүчнийг сургаж бэлтгэх чиглэлээр төлөвлөгөө гаргах, цаашдын чиг хандлага сэдэвт зөвлөгөөн зохион байгуулахаар болж, холбогдох албан тушаалтнуудыг үүрэгжүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634577
0 эможи

keyboard_arrow_up