БРАВО: Энхболд сайдын Эх нялхасын талаар баримталж байгаа бодлого

2022 оны 2 сарын 16

Сүүлийн 30-иад жилд байгаагүй хамгийн хүнд үед ажиллаж байгаа Засгийн газрын ялангуяа эрүүл мэндийн салбарт дэлхий даяараа гамшиг нүүрлэсэн цаг дор томилогдон ажиллаж байгаа САЙДДАА нэг ЭНХБОЛД БРАВО гээд хэлчихмээр санагдлаа.

Тэрээр их дуу цөөтэй хийсэн ажил, хийгээд байгаа зүйл, хэрэгжүүлэх бодлого зарчмаа сэтгүүлчид олны өмнө яриад байдаггүй их даруухан сайдын тоонд ордог. Хувь хүний идеал нь ч тийм характертай хүн шиг байгаа юм.

Гэхдээ тэрээр Эх нялхасын амин чухал бодлого тулгамдсан асуудалд сүүлийн хэдэн жилд хийж чадаагүй хамгийн том алхмуудыг хийж эхлэл суурийг нь тавьж чадлаа. Одоо тэрээр хийгээд хэрэгжүүлээд дунд болон доод шатны удирдлагуудаасаа гүйцэтгэл хариуцлага нэхээд маш хурдацтай өөрчлөлтийг хийж явна.

1. Тэрээр Нийслэлийн харьяаны гурван амаржих газрыг юун түрүүнд ЭМЯ-ны шууд харьяалал мэдэлд авлаа. Энэ бол аливаа эх нялхасын бодлого асуудал, үзүүлэлт нь тухайн улсын нүүр царай, Төр, ЗГ-н ажлын хамгийн том шалгуур болдог зүйлийг нэгдсэн бодлогоор зангидах асуудлыг шийдэж байгаа нь эхний маш том алхам юм.

2. Тэрээр амаржих газруудыг мэргэшсэн эмнэлэг болгож одоо бүрэн болон урсгал засвар хийж 2-р төрөхийг шинээр тоноглон барих асуудлыг шийдэхэд чухал санаачлага гаргасны зэрэгцээ мэргэшсэн эмнэлгүүдээ шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг дэвшүүлэн хэрэгжүүлж эхлэж байна.

3. Цар тахлын үед бүрэн дархлаажуулалтанд хамрагдаж чадаагүй өндөр эрсдэлтэй бүлэг жирэмсэн эхчүүдийн асуудалд цар тахлын давалгаа бүрд онцгой анхаарал хандуулж, улаан бүсийг хангалттай нээж ажиллуулж, халдвартай жирэмсэн эхчүүдэд хэвтэх эмнэлэг, ор, эмчилгээ үйлчилгээний асуудал гаргасангүй сайн зохион байгуулж чадлаа.

4. Бидэнд яригдаад 10-аад жил болсон, хэрэгтэй нь ойлгомжтой, цаг хугацааны хэмнэлт нь асар их ач холбогдолтой Цахимжалтын асуудлыг амаржих газруудад маш богино хугацаанд хэрэгжүүлж чадлаа. Хөөрхий историйн дороосоо босч чаддаггүй, историйн бичилтээс гарын үсэг зураагүй гэж эмч хүн хагалгаанд хүртэл орох эрхгүй болдог өвчтөн эмчээ сонгож үйлчлүүлж чаддаггүй хамгийн гажиг тогтолцоотой байлаа хөөрхий. Хуулийг байгууллагын захирамжаар хэрэгжүүлддэггүй хуулийнхаа дээр гарсан захирамжтай байгууллага байв шив дээ.

5. Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор хэдийгээр хууль гарсан ч доод дунд шатандаа байгууллагын заавар журам гэх мэтчилэн хэрэгжилтэнд гажуудал гардаг бол Энхболд сайдын үед жирэмсэн эх, төрөх газраа, төрөх эмчээ сонгон үйлчлүүлэх эрх хуульчлан баталгаажиж хэрэгжиж эхлэж чадлаа. Хуулийг амьдралд хэрэгжүүлж мөрдүүлж чадаж байна.

6. Байгууллагад цалингийн доод хэмжээг баталж дээшээ хэд хүртэл нэмж өгөхөө өөрсдийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтээр шийдэх бүрэн эрхийг удирдлагад нь өгөв. Ийнхүү сайн ажиллаж их ажил хийж байгаа ажилтан өндөр цалин авах байгууллага ямар ажилтан, ямар бүрэлдхүүн, ямар мэргэжилтнүүдтэй ажиллах нь байгууллагын өөрийн ажлын гүйцэтгэл, үүрэг, орлого, хариуцлагтай нь шууд холбоотой болов. Манайд хамгийн олон хүн төрүүлдэг хамгийн их хагалгаа хийдэг эмч хүн хамгийн их ад үзэгддэг гажиг тогтолцоотой байв даа.

7. Мэргэшсэн эмнэлгүүдээ зарим тусламжаар илүү нарийн мэргэшсэн тусламж үзүүлэх боломж зарим чиглэлээр илүү төрөлжих замыг нээж байна. (Эмэгтэйчүүдийн Хавдар дурангийн мэс засал, пренатал оношлогоо г.м.) Энэ нь жижиг зүйлээр дотооддоо өрсөлдөөд байх биш тодорхой эмчилгээ тусламжаар илүү нарийн мэргэшиж, гадагшаа явдаг эмчилгээ оношлогооны ажилбарын тоог бууруулах бүх эмчилгээ оношлогоог дотооддоо хийдэг болох сайн талтай.

8. Мөн тэрээр ургийн төрөлхийн гажиг, удамшлын өвчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлтийн давтамж өндөр, оношлогоо муу байгаа тул Пренатал оношлогооны төв нээх бүсчлэн хөгжүүлэх талаар ярьж эхлэж санаа тавьж эхэлж байгаа Сайд байгаад талархаад баршгүй.

9. Ерөнхийдөө эх нялхасын бодлогыг Улсын, ЗГ, Төр, ЭМЯ-ны хэмжээнд нэгдсэн бодлогоор удирдан, нэгдсэн бодлогоор зангидах алхмыг тавьж, ЭМ-н тусламж үйлчилгээг сайжруулах, Гүйцэтгэлийн санхүүжилтыг амьдрал дээр бодитой хэрэгжүүлэх алхмыг тавьж чадлаа.

10. Цалингийн урамшууллыг ялих ялихгүй шалтгаанаар өгдөггүй ажлаа хийдэг хүн зохих нэмэгдлээ авч чаддаггүй байсан тогтолцоог ажил гүйцэтгэл ажлын үр дүнгээр өгдөг болох шударга тогтолцоо руу оруулж өгч байгаа шинэ хуулиа сайн хэрэгжүүлж байгаа ЗГ, ЭНХБОЛД сайд БРАВО!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
634571
3 эможи

keyboard_arrow_up