С.Энхболд: Резидент эмч бэлтгэх сургалтын нэгдсэн хөтөлбөртэй боллоо
Эрүүл мэндийн салбарт Хүний нөөцийн бодлогын шинэчлэл хийх ажлын хүрээнд өнгөрсөн онд буюу 2021 онд Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргасан бодлогын чухал шийдвэр болох резидент эмчийг цалинтай болгох тухай шийдвэр байсан.
2021 онд резидент эмч нарын цалинд Төрөөс 20 орчим тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шийтгэлд 200 орчим сая төгрөг зарцуулсан билээ.
Мөн анх удаа резидентийн сургалтын нэгдсэн хөтөлбөрийн агуулга арга зүй, үнэлгээг нэгтгэж НЭГДСЭН ХӨТӨЛБӨРТЭЙ болголоо.
Нэгдсэн хөтөлбөртэй болсоноор нэмж Монгол Японы эмнэлэгт 13 чиглэлээр, хувийн хэвшлийн хоёр эрүүл мэндийн байгууллагад резидентийн сургалт эрхлэх эрхийг олгож ажилласан байна. Түүнчлэн Дорнод аймаг, Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд резидентийн сургалт эрхлэх эрхийг олгожээ.
Өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл, эмнэл зүйн удирдамж зааврууд шинэчлэгдэж байгаатай холбоотой сургалтын хөтөлбөрийг боловсруулж байгаагаас гадна үндсэн мэргэжлийн 8, төрөлжсөн мэргэжлийн 30, Сувилахуй эх барихын 10 чиглэл тус тус нэмэгдэхээр болсон байна.