СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүнд өвчтэй хүүхдийн зургийг ашиглан 300 гаруй хүнээс хандив цуглуулжээ

2022 оны 2 сарын 16

Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж иргэдийг залилсан этгээдийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна. Сэлэнгэ аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Г гэгч эмэгтэй хүнд өвчтэй бага насны хүүхдийн амьсгалын аппараттай зургийг хууль бусаар ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулж хандив нэрийдлээр одоогийн байдлаар 300 гаруй хүнээс өөрийн данс руу мөнгө авсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
4
angry an post
6
634565
11 эможи

keyboard_arrow_up