Энэ сарын 18-ны өдөр цэцэрлэгийн БҮРТГЭЛ ЭХЭЛНЭ

2022 оны 2 сарын 16

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл. элсэлт 2 сарын 18-нд эхэлнэ. 

Бүртгэхдээ 2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэх юм.

Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликэйшнээр зохион байгуулна. 

Бүртгэл 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт эхэлж 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17:59 цагт дуусна. 

Цахим элсэлтийн үйл ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно. 

Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой. 

Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг elselt@edu.mn имэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар /08:30-17:30 цагт/ холбогдож авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
634561
1 эможи

keyboard_arrow_up