ЦЕГ: Хоногт нийт 1640 гомдол мэдээлэл ирснээс, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 иргэнийг илрүүлжээ

2022 оны 2 сарын 16

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2021.02.15/ 1640 гомдол мэдээлэл иржээ. Үүний 1249 нь зөрчлийн шинжтэй, 107 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байна.

Хоногт 223 хүнийг эрүүлжүүлсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 иргэнийг саатуулжээ.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн 143, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 132, хүний биедхалдах зөрчил 90 бүртгэгдсэн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634554
0 эможи

keyboard_arrow_up