Б.Баасанцогтоос хахууль авсан хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэв
2022 оны 2 сарын 16
Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөн хоёрдугаар сарын 14-ний өдөр болсон. Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.10-т заасан бүрэн эрхийн хүрээнд хянан хэлэлцэж, нэр бүхий гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэв.
Үүнд дотор Өмгөөлөгч асан Б.Баасанцогтоос хахууль авсан гэх хоёр шүүгчийн эрхийг өчигдөр түдгэлзүүлсэн байна.
Тодруулбал,
- Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг,
- Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
1
1
634545
7 эможи
Зочин
2022-02-17 13:32
Ял шийтгэл байдаг юм уу? Зүгээр ажлаас нь гаргаад болсон гэж ойлгох юм уу? Хахууль авсан бол олон жилээр шоронд нь хоридоггүй юм уу?
Зочин
2022-02-17 11:21
Энэ Баасандоржийнд орж бардаклсан нь гэж кино ны 2 р анги ийн шүүгч нарыгнь зарлаад арга хэмжээаваачээ
Зочидитгэж хэзээ ч болохгүй
2022-02-17 09:52
Хахууль авсан хүн бол хамгийн найдваргүй хүмүүс.дэлхийн 2 р дайнд ийм хүмүүс л урваж эх орончдоо алж байсан.
Зочин
2022-02-16 21:45
Ж.Эрдэнбат шүүгчээс өс хонзон аваад байж болзошгүй тухай иргэд ярьж байхын үнэн үү.Өөраө л хэрэг хийсэн нь нотлогдсон байсан гээд байсан биздээ
Зочин
2022-02-16 12:24
Баасанцогтын балаг яасан дуусдаггүй юм бэ.
Зочин
2022-02-16 10:32
Өмгөөлөгчдийн үндсэн ажлын нэг болтлоо хавтгайрсан хамгийн хортой механизмын тод жишээ. Мөн олон шударга хүний ахуй амьдрал бизнес, хөлс хүчийг сорсон төрийн луйвар. Өмгөөлөгчид луйварчид болсон цаг.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс