Өнөөдөр болон маргааш ихэнх нутгаар жавартай, хүйтэн байна

2022 оны 2 сарын 16

Arslan.mn

Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг анхааруулж байна.

2022 оны 02 сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.  Салхи өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

Багануур орчмоор: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчмоор:  Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 хэм хүйтэн байна.

2022 оны 02 дугаар сарын 17- 21 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Сарын 17, 20-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634542
0 эможи

Зочин
2022-02-16 10:15
Хувхай Тэрбишийн календарь буруу нь нотлогдож байна.Шинийн нэгний сар урд өдөр нь гарч хөгөө тарилаашдээ. Бас идэр 9 одоо эхэлж байгаа юм байна шдээ
keyboard_arrow_up