СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автобус явган зорчигч дайрсан осол гарлаа
2022 оны 2 сарын 15
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Төв шуудангийн урд нийтийн тээвэр хүн дайрсан осол гарлаа. Өнөөдөр 09.30 цагийн үед Нисэх-МУБИС чиглэлийн автобус гарцаар гарч явсан иргэнийг дайрсан байна.
Уг ослын талаар ТЦА-наас тодруулахад "Хэргийн газар үзлэг хийж, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хохирогчийг түргэн тусламжийнхан ирээд ГССҮТ-рүү авч явсан" гэсэн мэдээлэл өглөө.
Харин автобусны жолооч "Ногоон гэрлээр, дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцсон. Гэнэт гарцаар нэг хүн гараад ирсэн. Автобусыг тоормослосон ч халтиргаа их байсан учир зогсоогүй. Автобус зорчигчтой явж байсан" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6
634531
6 эможи
Зочин
2022-02-15 21:38
vwgan hvnii garst geed toohgvi vawah yum dohiogooroo zow vawah heregtei yum shig sanagdah yum neent awtin osol garsan bolohoor hestvv l bna osold orson irgen hurdan idgereesei ajilaa hj vwsan jolooch hestvv bnadaa
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс