Цагдаагийн байгууллагаас “Мал мах“ аяны хүрээнд 220 ГЭМТ ХЭРГИЙГ илрүүлжээ

2022 оны 2 сарын 15

Arslan.mn

"Мал мах" аяны хүрээнд 220 гэмт хэргийг илрүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул "Цагдаагийн байгууллагаас "Мал мах" 61 хоногийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал хулгайлах 220 гэмт хэргийг илрүүлж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах санд мал хулгайлах гэмт хэрэгт эрэн сурвалжлагдсан 12 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 66 этгээдийг олж тогтоосон" гэжээ.

Нийт 140 постод 323 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд цагдаагийн байгууллагаас мал махны гарал үүслийн гэрчилгээний зөрчилтэй явсан 729 зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуульд зааснаар 109.330.000 төгрөгийн торгуулийг буруутай этгээдүүдэд оногдуулжээ.

Мөн мал махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчсөн хүмүүст арга хэмжээ авсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634518
0 эможи

keyboard_arrow_up