НЦУГ: Удирдах ажилтан сэтгэл зүйчдийн хамтарсан сургалтыг зохион байгууллаа
Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2021 оны 6 дугаар хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу 2022 оны 2 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд удирдах ажилтны манлайллын чиг үүргийг хэрэгжүүлэхэд сэтгэл зүйчтэй хамтран ажиллах арга техникийг эзэмшүүлэх зорилгоор “Сэтгэл зүйн судалгаа, шинжилгээнд тулгуурласан удирдлагын арга барилыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Үүнд:
Сургалтад нийт Нийслэлийн цагдаагийн удирдах газар, хэлтсийн 3, дүүрэг дэх цагдаагийн газрын 6, хэлтсийн 23, тасгийн 69 буюу нийт 102 дарга нар хамрагдсан байна.
Сургалтаар “Сэтгэл зүйчийн үйл ажиллагаанд удирдах ажилтны оролцоо”, “Алба хаагчдын сэтгэл зүйн байдалд судалгаа шинжилгээ, шаардлага, ач холбогдол”, “Комьпютер программ аргачлал” зэрэг сэдвээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, сэтгэл зүйн лабораторийн захирал доктор, дэд профессор Д.Цогзолмаа, “Судалгааны үр дүнд суурилсан удирдлагын арга барил” кейс хэлэлцүүлэгийг Чиглэлийн ахлах сэтгэл зүйч, сэтгэл зүйч нар, сэтгэл зүйн зөвлөгөө-засалд ашиглах “ОН” карт эвентийг “Мета сэтгэл судлалын хүрээлэн”-ийн захирал, сэтгэл засалч Д.Пүрэвсүрэн нар сургалтыг хамтран зохион байгуулсан.