Спортын арбитрын шүүх Камила Валиевагийн хэргийг хэрхэн шийдсэнээ 14.00 цагт зарлана
Спортын арбитрын шүүх (CAS) ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиеватай холбоотой гаргасан шийдвэрээ танилцуулах хэвлэлийн хурлыг 14.00 цагаас товложээ.
Камила Валиева нь энэ сарын 7-ны өдөр болсон багийн тэмцээнд түрүүлсэн ч өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд өгсөн шинжилгээнээс нь триметазидин хэмээх эм илэрсэн юм.
К.Валиева нь насанд хүрээгүй учир хариуцлага хүлээх үндэслэлгүй. Мөн дүрэмд зааснаар багийн төрлийн амжилтыг нэг гишүүнээс болж цуцалдаггүй. Тиймээс К.Валиева, Марк Кондратюк, Анастасия Мишина-Александр Галлямов, Виктория Синицина-Никита Кацалапов нарын амжилт хэвээр үлдэж алтан медалиа авдгаараа авна. Харин ОХУ-ын ҮОХ буруутах магадлал өндөр байна. нөгөө талаар, ОХУ-ын зүгээс арванхоёрдугаар сард авсан сорьцын хариуг санаатайгаар дарж, журамд заасан хугацаанаас оройтуулж зарласан этгээдийг олох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Учир нь, Камилагийн ганцаарчилсан тэмцээнд оролцох эрхийг цуцалбал, ОХУ-ын дотоодын өрсөлдөөнд байсан тамирчид хохирох юм.