БХТ: “1008“ айлын орон сууцны төслийн гадны хөрөнгө оруулагчидтай уулзана

2022 оны 2 сарын 14

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.02.14-ний өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яам, харьяа байгууллагууд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон ирэх өдрүүдэд хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллээ танилцууллаа. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулга мэдээллийн хүрээнд газруудаас нэмэлт мэдээлэл болон санал хүсэлт сонсож, холбогдох үүрэг даалгаваруудыг өглөө.

Үүнд Аймаг, Нийслэлийн Засаг дарга нартай уулзаж, 2022 онд хамтран ажиллах гэрээ байгуулах ажлын танилцуулга, бэлтгэлийг хангах, анхаарах асуудлаар орон нутгийн удирдлагуудад чиглэл өгч санал солилцох, мөн 2022 оны худалдан авах ажлыг түргэтгэх, эрх шилжсэн ажлуудын даалгаврыг батлуулж, үнэлгээний хороодууд ажлаа эрчимжүүлэх, барилгын материалын ханган нийлүүлтэд онцгойлон анхаарах, дотоодын үйлдвэрлэгч нарт тулгарч байгаа бэрхшээлтэй асуудалд төрийн байгууллагаас болон орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэх, Хөшигийн хөндийн төлөвлөлтийн ажлыг эцэслэн танилцуулах, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулагын төслийг танилцуулах, Газрын багц хуулийн шинэчилсэн төслийг өргөн барихад бэлтгэх, барилгын материалын үнийн өөрчлөлтийг тооцох, магадлал хийх ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах бэлтгэлийг сайтар хангах талаар чиглэл өгч үүрэгжүүлэв.

Мөн ирэх 14 хоногийн хугацаанд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Ногоон нуур-1008" айлын орон сууцны төслийн гадны хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзах, шинээр томилогдсон зарим улсын Элчин сайдууд болон АХБ-ны төлөөллийг авч уулзах, салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа бусад төсөл, хөтөлбөрүүдийн 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634476
0 эможи

keyboard_arrow_up