Н.Түвшинбаярыг “Өөрийн аминд аюул учруулж болзошгүй” гэж дахин НЭГ САР хорихоор боллоо

2022 оны 2 сарын 12

Arslan.mn

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2022.02.11/ Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо.

Шүүх хурлаар түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг "өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" үндэслэлээр дахин нэг сараар сунгасан байна.

Эргэн сануулахад олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч, хүнд гэмтлийн улмаас 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр таалал төгссөн.

Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан" гэж эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
2
angry an post
634437
9 эможи

Зочин
2022-02-14 16:45
Tegeed uhne l bizde
Зангараг
2022-02-14 05:14
Амиа хорлочих вий гэж алуурчныг хөөрхийлсөн этгээдүүд өөрсдөө бүгд алуурчид байдаг гэсэн шүү
Зочин
2022-02-13 08:23
Ямар их удна вэ. Шийдвэрлэж болохгүй байгаа хэрэг үү. Эсвэл хуулийнхы энэрэнгүй хандалага уу. Энэ хүний ээж аав эхнэр хүүхэд амьдын там эдэлж гүйцлээ. Нэг тийш нь хурдан шийдээд өгөөч. Та нар таван төгрөг хулгайлсан хүнийг ч ингэж тарчлааж байгаад шоронд явужлдаггүй бил үү.
Zochin
2022-02-12 23:26
Arhi gedeg horig zarahgui baij boldgui yum bhda arhinas bolj nylh balchir urs mini aidas huitestei amidrah gejde
ИРГЭН
2022-02-12 14:39
АПУ ХОРОНД ОЛОН ХҮН ҮХЭЖ ТАХИР ТАТУУ БОЛЖ ШОРОН ДУУРГЭЖ МӨНЧ ИХ ГАЙ ТАРЬЖ БАЙНА. ХҮМҮҮСЭЭ АХАН ДҮҮСЭЭ МАНАЙХААН АМЬДРАЛ ҮР ХҮҮХЭД ХАЙРТАЙ ХҮМҮҮС ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОДООД УХААНТАЙ БАЙГААГААРАА .
Ганболд
2022-02-12 10:42
Хүн алчихаад байхад дахин нэг сар хорино гэнүү ялыг нь өгөөд явуулаач
Зочин
2022-02-12 10:36
Залуус ухаантай.архи дарснаас л хол байх л хэрэгтэй.энэ төрийнхөн хардаг л баймаар.архиндаа живлээ шүү дээ.улс орныг ийм ч байлгах гэж харамсалтай.
keyboard_arrow_up