“И баримт”-ын цаасыг “говийн мод“-ны бордоонд ашиглана

2022 оны 2 сарын 11

Говьд ногоон бүс байгуулж, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай инженерийн суурин байгуулах “Шамбала 2056” төсөл хэрэгжиж байгаа. Тэгвэл тус төслийн багийнхан хог хаягдал болж буй е-баримтуудыг нэгдсэн байдлаар цуглуулж, бордоо болгон ашиглахаар болсон байна. Гуравдугаар сарын эхээр төслийн талбай руу тээвэрлэж тарьсан мод болон хавар тарих модны бордоо болгон боловсруулж ашиглах юм. Урт замд тээвэрлэх учир задрахаас сэргийлэн баримтуудыг аль болох сайн тэгшилж, дарж, скотчоор боохыг зөвлөж байна. Баримтуудаа “Blue Sky Tower”-ын баруун талд байрлах “Jack's Coffee” салбар болох “Nitro B” дээр өгөх боломжтой боллоо. Баримтын хаягдлыг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээж авах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
634430
1 эможи

keyboard_arrow_up