Буруу тээвэрлэсэн байж болзошгүй 400 тн тахианы махыг гаалийн хяналтад авлаа
2022 оны 2 сарын 11
Замын-Үүдийн авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Буруу тээвэрлэсэн байж болзошгүй 400 тонн тахианы махыг гаалийн хяналтад авч, шалгалт хийж байгаа талаар Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн мэдээллээ.
Тэрээр "400 орчим тонн тахианы махыг буруу тээвэрлэсэн байж болзошгүй хэмээн Гаалийн хяналтад аваад байгаа ба Гаалийн хорио цээрийн газар, зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас шалгалт хийж байна. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарна" хэмээсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
634428
0 эможи
Зочин
2022-02-12 18:50
Шинжилгээ зүгээр гарах бхоо
Иргэн
2022-02-12 14:24
Муудсан тахианы мах гэж БАЙСАНАА болзошгүй болжээ. АВИЛГА ХУЛГАЙ үнэртээд явчлаа .Зөвшөөрөгддөг ард түмний хяналт дор шинжилгээ дахин хийх хэрэгтэй .Хулихдуулахгүй юмсан.
х
2022-02-11 22:18
хороо устгахгүй зарж мэдэх хуйвалдсан хулгаачуууд зөндөөө шүүүү малуудааа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс