​Н.Мөнхнасан: Ханшийн алдагдал хүлээж байгаа ч Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлж дуусгана

2022 оны 2 сарын 11

 Arslan.mn

 Барилгын материал үйлдвэрлэгчид хэвлэлийнхэнд Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар Монполимет Группийн ТУЗ-ын дарга Н.Мөнхнасан мэдээлэл өглөө. 

Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан: Цар тахлын өнгөрсөн хугацаанд манай улсын хөгжил дэвшилд цементийн үйлдвэр ямар хэрэгтэй байсныг сайн ойлгосон байх. Өнөөдөр хэдий хил нээгдсэн ч бид импортын цементийг нэг тонныг л гэхэд 400 мянган төгрөгөөр оруулж ирэх нөхцөл үүсээд байгаа. Энэ үед цемент үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ 200 мянган төгрөгөөс доош үнээр худалдаалж байна. Барилгын материалын үнэ ерөнхийдөө их өссөн. Хөгжлийн банкнаас зээл авсан гурван цементийн үйлдвэрт тулгараад байгаа асуудал нь ханшийн зөрүү юм. Учир нь тухайн үед Хөгжлийн банкнаас Засгийн газрын тогтоолын дагуу зээлийг төгрөгөөр олгох байсан ч ам.доллараар олгосон. Үүний үндсэнд ханшны маш их алдагдалд орсон. Үндсэндээ ханшны алдагдалтай төлбөрөө төлөөд явж байна. Монцемент үйлдвэрийн хувьд нийт 126,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авснаас 118,1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгээд байна. Үлдсэн зээлийн төлөлтөө хийх болно. Бид ханшийн алдагдал болон бусад зээлтэй холбоотой асуудлаар төр засаг болон Хөгжлийн банктай хэлэлцээр хийгээд явж байна. Бидний үйл ажиллагаанд цар тахал тулгарснаар маш их сорилтыг давах шаардлагатай болсон. Цар тахлын үе буюу өнгөрсөн 2020, 2021 оны үед дөрвөн удаа хөл хорио тогтоосны улмаас 213 хоног үйлдвэр хаалттай байсан юм. Энэ үед аль ч цементийн үйлдвэр төлбөрөө төлөх ямар ч боломжгүй.

Мөн хэрэглээний зээлийг бид аж үйлдвэрийн салбарын урт хугацааны зээлтэй андуурч байна. Энэ зүгээр нэг хороолол барьж ашгаа хийгээд гарах төсөл биш. Олон улсад цементийн үйлдвэрийн санхүүжилт 10-15 жилийн эргэн төлөгдөх хугацаатай байдаг. Анх зээл авахдаа бид ханшийн зөрүүнээс үүдэж аль болох хурдан төлөх графикийг гаргаж 2019-2020 он хүртэл илүү төлөлттэй явсан.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
634418
4 эможи

Зочин
2022-02-12 14:36
Эднийх төлнөө Зовохгүй байна Ханшийн зөрүүгийн 70 рувийг Монгол банк төл
Зочин
2022-02-12 11:04
Үнэн хэлж байгаа байх ,ханшийн зөрүү гэж хэцүү
бат
2022-02-12 10:51
цемент 140.0 байхад чи 180.0-220.0 болгосон юманд хариу бна . ард түмний мөнгө авилга өгч ард түмний газар шороог барьцаалж зээл авчихаад олон юм хуцалгүй өрөө төл
бол
2022-02-11 22:22
хуцдаг шэээс
ЗЭЭЛ төлж байгаад баярлалаа
2022-02-11 13:32
ТАНД баярлалаа.
keyboard_arrow_up