Ангид халдварын тохиолдол бүртгэгдвэл гурав хоног танхимаар хичээллэхгүй

2022 оны 2 сарын 11

Arslan.mn

Ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 100 хувь танхимаар эхлэхээр болсон. Гэвч сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдвар авах хүмүүсийн тоо буурахгүй байна. Тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд халдварын тархалт өндөр байгааг албаныхан мэдээлсэн. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс сургуулиудад зөвлөмж хүргүүлжээ.

Тодруулбал, 100 хувь танхимаар хичээллэх үед ангид коронавирусийн халдвартай тохиолдол батлагдвал тухайн ангийг гурав хоног танхимаар хичээллүүлэхгүй. Харин гурав хоногт халдварын шинж тэмдэг илрээгүй хүүхдүүд дөрөв дэх хоногоос танхимын хичээлдээ очиж болно гэсэн зохион байгуулалт хийх зөвлөмжийг өгч байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634410
0 эможи

keyboard_arrow_up