​БЭЭЖИН-2022 Б.Ачбадрах өнөөдөр үндсэн төрөлдөө хурд сорино

2022 оны 2 сарын 11

Arslan.mn

Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр өөрийн үндсэн төрөл буюу эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорино. 

Энэ төрөлд 99 тамирчин уралдах бөгөөд тамирчид 15:00 цагаас эхлэн 30 секунд тутам барианаас гарах юм. Манай тамирчны хувьд 90 дэх ээлжинд буюу 15:45 цагт уралдаанаа эхлүүлэхээр болжээ.


Цанын тэмцээний зам бүр харилцан адилгүй байдаг болохоор олимп, дэлхийн болоод хувийн дээд амжилтыг бүртгэх боломжгүй байдаг. Бээжингийн олимпын тухайд зассан зам нь өгсүүр ихтэй, огцом эргэлттэй учир уралдахад хүндрэлтэй байгаа талаар дасгалжуулагч Б.Энх-Амгалан хэлэв. Мөн дээрээс нь Жанчхүүгийн цаг агаар ойрын өдрүүдэд улам ширүүсэж, хүчтэй салхилж байгаа нь тамирчдын туулах бас нэгэн сорилт болоод байна. Өнөөдөр Б.Ачбадрах уралдсанаар манай тамирчдын тэмцээн уралдаан өндөрлөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634408
0 эможи

keyboard_arrow_up