ЦЕГ: Хууль бусаар 500 гаруй нарс мод бэлтгэж, тээвэрлэн явсныг илрүүлжээ

2022 оны 2 сарын 10

Arslan.mn

Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид энэ сарын 8-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгүй 500 гаруй нарс мод хууль бусаар бэлтгэн, ашиг олох зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус мод бэлтгэж байгаа талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуульд /24.6 дугаар зүйл.Хууль бусаар мод бэлтгэх/

Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд, төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634396
0 эможи

keyboard_arrow_up