Монгол улсад одоогоор 16389 гадаадын иргэн оршин сууж байна

2022 оны 2 сарын 10

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 123 улсын 16389 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 297, хөрөнгө оруулахаар 1523, хөдөлмөр эрхлэхээр 5607, гэр бүлийн зорилгоор 6340, суралцахаар 723, цагаачлахаар 1868, түр ирэгчээр 125 гадаадын иргэн байна.

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны нэгдүгээр сард 1027 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 47 гадаадын иргэнд виз олголоо. Мөн “Evisa.mn” цахим системээр нийт 14 улсын 59 иргэнд цахим виз олгов.

Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 695 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 4627 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634392
0 эможи

keyboard_arrow_up