Мөсний баярын үйл ажиллагаатай холбогдуулан “Хөвсгөл нууранд“ аюулгүйн зурвас тогтоолоо

2022 оны 2 сарын 10

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, АОК дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч М.Хуягтбаатар нараар ахлуулсан  ажлын хэсэг Мөсний баярын үйл ажиллагаатай холбогдуулан Хөвсгөл нууранд аюулгүйн зурвас тогтоох ажлыг зохион байгуулж, төлөвлөлт хийж ажиллалаа. 

ХУТХГХЗахиргааны дарга Ж.Төмөрсүх нуурын мөсний аюулгүй болон анхаарах хэсгүүдийг хэрхэн хяналтанд авах талаар мэдээлэл өглөө.

Мөн тодорхой цэгүүдэд хэмжилт хийгдсэн байна:

1. Нутгийн Урчууд ТББ/Мики/-ын урд буюу нуурын хоолойн ус авах цоолгоны хэсэгт мөсний зузаан 26 см бөгөөд харилцан адилгүй нимгэн байна. 

2. Хүй толгой орчимд 110см 

3. Доод модот буланд гарсан өрхтэй хэсэг Өрхийн урт-1260, мөсний зузаан 60 см

4. Сомоо хадны орчимд 75см болон түүнээс дээш

5. Сомоо хаднаас баруун хойд зүгт 700м зайд 75 см тус тус зузаантай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634391
0 эможи

keyboard_arrow_up