Зарим нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна
Нийслэлд үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2022 оны 02 сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 18-23 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
2022 оны 02 дугаар сарын 11- 15 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11,14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.