ФОТО: Худалдаа эрхлэгч ээж, эмэгтэйчүүд эсэргүүцлээ илэрхийлж, нүцгэн жагсана гэв

2022 оны 2 сарын 09

Arslan.mn

“Иргэдийн шударга шүүх” ТББ, “Монголын худалдаачдын холбоо” ТББ-ын төлөөллүүд “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” сэдэвт ээж, эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

“Монголын худалдаачдын холбоо” ТББ-ын төлөөлөл “Бид 2017, 2018 онуудад ээжүүдийн нүцгэн жагсаалыг зохион байгуулж байсан. Одоо гурав дахь жагсаалаа зохион байгуулах гэж байна. Бид төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдуудад байнга шаардах хуудас хүргүүлдэг. Худалдаачдын нийгэм, эдийн засгийн байдал доройтоод байна. Худалдаачдад бодлого хэрэгтэй байна. Төр засгаас биднийг дэмжээч ээ. Дэмждэггүй юмаа гэхэд ядаж түрээсийн зээл, өндөр хүүтэй ББСБ-ын зээл, торгуулиар худалдаачдаа дарамтлахаа болиоч ээ гэж. Тийм учраас бид гуравдугаар сарын 8-нд дараа дараагийн томоохон жагсаал, цуглаанаа зохион байгуулж байгаа юм аа.

Үүнээс гадна манай Монголын худалдаачдын холбоо ТББ гуравдугаар сарын 7-ны өдөр ээлжит бага хурлаа зохион байгуулна. Уг хуралд худалдаачид та бүхэн идэвхтэй оролцож өөрсдийн нийгэм эдийн засгийн баталгаагаа хангахын төрөөс шаардаж, бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэв.

Arslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634362
0 эможи

irgen
2022-02-09 17:50
yaana daa neeree. MAN arai l uu
keyboard_arrow_up