ТЦА: Шилийн Богдод 500 тээврийн хэрэгсэл ЦУГЛАЖЭЭ

2022 оны 2 сарын 09

Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн зам тээврийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

Arslan.mn

Тухайлбал, "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн шинийн 8-н буюу өнөөдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн богд ууланд 500 тээврийн хэрэгсэл, 2,000 орчим иргэн очжээ.

Иргэд олноор нэг дор цугласан байгаа тул Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамжийг өгч, хяналт тавьж ажиллаж байна хэмээн мэдээллээ.

Орон нутаг болон нийслэл хот руу зорчих иргэд, жолооч нар гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг хэрэглэх, хүн тээвэрлэх журмыг мөрдөх, гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг анхаарал болгоомжтой хийх, шөнийн буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл шилжүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
634355
1 эможи

зочин
2022-02-09 23:30
Монголчууд ажил хийдэггүй, тэгсэн мөртөө ядуугаа гайхна. Хэрэггүй юманд мөнгөө барна. Хайран цаг зав мөнгө шатахуун. Энд очлоо гэээд үр дүн нь юу байнаа
зочин
2022-02-09 23:30
Монголчууд ажил хийдэггүй, тэгсэн мөртөө ядуугаа гайхна. Хэрэггүй юманд мөнгөө барна. Хайран цаг зав мөнгө шатахуун. Энд очлоо гэээд үр дүн нь юу байнаа
keyboard_arrow_up