Б.Жавхлан: Хятадын талтай ГУРВАН БООМТЫН үйл ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо

2022 оны 2 сарын 09

Arslan.mnЗасгийн газрын өнөөдрийн /2022.02.09/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонго нар мэдээлэл өглөө.  

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Ерөнхий сайд БНХАУ-ын Ерөнхий сайдтай уулзсан. Хоёр улсаас чиглэл өгч, ажлын уулзалт хийлээ. Нэн шаардлагатай эдийн засгийн өндөр ач холбогдолтой таван төслийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Үүний нэг нь боомтуудын асуудал байна. Хүч чадлыг нэмэгдүүлэх асуудлыг ярилцсан. Олон жил гацаад байсан төмөр замыг харилцан нэвтрэх солбилцлын цэгийг эцсийн байдлаар тохирлоо. Гурван боомтын үйл ажиллагааг өргөжүүлэхээр ярьж байна. Шивээ хүрэн, Сэхээ боомт юм. Одоо ялангуяа Гашуунсухайтын боомт дээр солбилцлын цэгийг ашиглаж, ачаа тээвэр буулгах зэрэг дараагийн шатны ажилдаа орж байна. Боломжит бүхий л судалгаануудаа хүргүүллээ. Дараагийн уулзалтыг хоёрдугаар сарын 15-ны өдөр болголоо. Үүнд өндөр ач холбогдол өгч байна. Хөрөнгө оруулалтын асуудал ч шийдэгдэх байх. Хятадын талаас маш баяртайгаар хүлээж авсан. Боомт гэдэг бол хоёр улсын эдийн засагт харилцан ашигтай зүйл юм" гэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634353
0 эможи

keyboard_arrow_up