“Хүн амын амьжиргааны доод түвшин“ Улаанбаатарт 277.800 төгрөг байна

2022 оны 2 сарын 09

"Хүн амын амьжиргааны доод түвшин" шинэчлэгдэн гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэ  онд "Хүн амын амьжиргааны доод түвшин" Улаанбаатар хотод 277.800 төгрөг байгаа бол Зүүн бүсэд 236.400 төгрөг байна. Харин Хангайн бүсэд 240.400 төгрөг, Баруун бүсэд 238.800 төгрөг, Төвийн бүсэд 239.200 төгрөг байхаар тогтоожээ.

Тодотгоход, Үндэсний статистикийн хороо “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу 1998 оноос эхлэн “Хүн амын амьжиргааны доод түвшин”-г бүс нутгаар тодорхойлж байна.

Хуулийн 3 дугаар зүйлд хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг, хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээг ойлгоно гэж заасан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634325
1 эможи

keyboard_arrow_up